Та өөрийн вэб хуудсандаа юун түрүүнд нэртэй болсон байх ёстой. Домайн нэр давтагддаггүй болохоор таны сонирхож буй нэрийг хэн нэгэн танаас түрүүлээд авчихсан байвал та тэр нэрээ хэзээ ч авч чадахгүй. Сайн нэр бол амжилтын эхлэл гэдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх, нэрээ зөв сонгосноор хэрэглэгчид таныг олоход хялбар болно. Домайн нэрийг тань хараад л хаана байдаг, ямар ажил эрхэлдэг болохыг чинь ойлгодог байх ёстой.
Тусгаар тогтносон улс болгонд өөрийн гэсэн домайн нэр байдаг бөгөөд Монгол улсын хувьд бол .mn юм. Зарим улсын домайныг Top Level Domain маягаар ашиглах тохиолдол байдаг.
Таны сонголтод туслах үүднээс домайн нэрийн зориулалтыг доор тайлбарлалаа. Өөртөө хэрэгтэйг сонгоно уу!
.com нь commercial буюу худалдаа арилжааны зориулалттай.
.net нь network буюу сүлжээ.
.org нь organization буюу байгууллага, ашгийн бус байгууллага.
.edu нь education буюу боловсролын салбарыг илэрхийлнэ.
.gov нь government буюу төр засаг.
.info нь information буюу мэдээлэл.
.biz нь business буюу бизнесийн үйл ажиллагаа.
.ac нь academic жинхэнэ нь бол country code TLD буюу Ascension Islands-н домайн.
.am .fm .tv нь мөн адил ccTLD юм.
.sc нь sport club, school гэж хэрэглэдэг боловч Seychelles-н домайн юм.
.ws нь web site гэх мэтээр ашигладаг. Та бусад Country Code Top Level Domain тухай сонирхож байвал www.iana.org сайтаас нэмэлт мэдээлэл авч болно.