Нэгэнт домайн нэрээ авч, вэб хуудсаа хийлгэсэн бол түүнийгээ гадны халдлагаас бүрэн хамгаалагдсан, найдвартай цогц ажиллагаатай, олон талын боломжтой серверт байрлуулах хэрэгтэй. Бидний санал болгож буй хувилбаруудаас өөртөө аль тохирохыг сонгоод захиалгаа өгөхөд л боллоо. Хэрэв энд байгаа хувилбараас өөр хэмжээтэй хэрэгтэй бол энэ тухай биднээс асууж лавлаарай.
Бид АНУ болон Англид байрладаг сервертэй гэрээгээр хамтарч ажилладаг. Вэб хуудсаа энд байрлуулснаар дэлхийн хаанаас ч хандсан хурдан шуурхай ажиллах болно. 7 хоног 24 цаг зарчмаар мэргэжлийн инженерүүд серверээ хянадаг тул бүрэн найдвартай ажиллах бөгөөд гадны халдлагаас хамгаалагдсан байдаг.
Мөн хувиараа вэб хийдэг хүмүүстэй хамтарч ажиллахдаа хэзээд бэлэн байх болно. Хэрэв танд ямар нэг санал байвал бидэнд хандана уу.
Урамшуулал
Хэрэв та 1000 MB-c дээш вэб талбар 1-ээс дээш жилийн хугацаатай гэрээ хийвэл танд 1 ширхэг www.<таны-нэр>.com домайн нэрийг үнэгүй авах эрхийг өгөх болно.
Манайхаас 5-аас дээш вэб талбар авсан тохиодолд дахиж нэмж авсан вэб талбарын төлбөрөөс 10% чөлөөлж байх болно. Мөн 5-аас дээш домайн нэр авбал дахиж нэмж авч байгаа домайн нэр бүрээс 10% хөнгөлөх болно.